Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

Үндэсний үзэл хийгээд эх оронч үзэл, түүний учир холбогдол

2010 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Жаргалсайхан
Бид сүүлийн 200-300 жил ихэвчлэн бурханд, дараа нь коммунизмд, эцэстээ ардчилал хэмээх зүйлсд итгэж үнэмшиж байсан нь түүхийн хүрд эргэн цаг хугацаа улиран одоход тэр зүйл маань замхран алга болсонд их л гутрангуй ямар нэгэн зүйлд итгэх итгэл алдарсан билээ. Дээр нэрлэсэн 3 зүйл маань 3-лаа харийнхны үнэт зүйл, харийн суртал байсан ба бид тэднийг мухар сүсэг, хүчирхэгжилтэнд автан дагасан болохоос бидний дотор үргэлж ямар нэгэн миний, бидний гэсэн нууцлагдмал үнэт зүйл оршсоор ирсэн. Чухам түүнийг л молхи миний бие нээх оролдлогыг хийж байгааг минь хүлээн авна уу.
 Дэлгэрэнгүй»

ГУРАМСАН СЭТГЭЛГЭЭ

2010 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Жаргалсайхан
Монголчуудын сэтгэлгээний нэгэн өвөрмөц онцлог нь гурамсан шинж юм. Үүнийхээ тухай бясалган бодохоос биш нээж хэлдэггүй уламжлалтай байлаа. Гэвч өнөө үед монголчуудыг тал бүрээс нь тандан шинжих олон улсын хэмжээний турхад нэгэнт бий болжээ. Тэднийг монголч эрдэмтэн гэж бид авгайлдаг болсон. Бусдаар хэлүүлж байснаас өөрсдөө ярьж болдоггүй юм уу гэсэн бодол монголчуудын толгойд үе үе буудаг боллоо. Тэгэхийг цаг шаардаж ч байж мэднэ. Дэлгэрэнгүй»

ҮНДЭСТНИЙ ЯЗГУУР 3 ЭРХ АШИГ

2010 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Жаргалсайхан
Үндэсний язгуур эрх ашиг хэмээх ойлголтыг тодорхойлбол юуны өмнө тухайн үндэстний оршин тогтнох амьдралын хэв маяг, тэр хэв маягийг тэтгэн дэмжих байгалийн нөхцөл, тэгээд тодорхой цаг хугацаанд орон зайг эзлэн нөхөн үржих чадварыг хангах цогц бодлогыг хэлнэ.
    Төв Азид төр улсыг цогцолсон манай өвгө нүүдэлчид ийм бодлогыг одоо мэдэгдэж буй баримтаар 3000 орчим жилийн тэртээгээс туурвин бүтээсэн байна. Үүний тод илрэл нь МЭӨ III зуунаас МЭ III зуун хүртэл оршин тогтносон Их Хүннү гүрний төрийн бодлого мөн. Энэ цогц бодлого Төв Азийн нүүдэлчдийн язгуур эрх ашгийг бүрэн тодорхойлж чадсанаар дараагийн үеийнхээ улс төрд уламжлагдан баяжсаар ирсэн билээ.
    Модун сайн хааны хэлсэн “Газар бол улсын үндэс” гэсэн алдарт томъёоллоор эхэлсэн энэ цогц бодлогыг “Үндэсний язгуур эрх ашиг” гэдэг ойлголтын хүрээнд задлан үзвэл доорх бүтэцтэй байна.
 Дэлгэрэнгүй»

ТӨР, УЛС ОРШИН ТОГТНОХ ГУРВАН ТУЛГУУРАА БҮҮ МАРТАЦГАА!

2010 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Жаргалсайхан
Аливаа нэгэн улс гүрэн оршин тогтнохын тулд: Ард түмэн, Газар нутаг, Уламжлалт өв, соёл гэсэн гол “гурван тулгуур” зайлшгүй хэрэгтэй. Мэдээж дотроо хэд хэдэн үндсэн дэд хэсгүүд болж задардаг. Жишээ нь:
    • Ард түмэнд-Эрх чөлөө, шударга ёс
    • Газар нутагт-Олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хэн ч халдашгүй байх дархан эрх, байгаль орчны экологийн тэнцвэртэй нөхцлийг хадгалах
    • Уламжлалт өв, соёлд-Өвгө дээдсээс олон зууныг дамжуулан хөгжүүлж, дэлгэрүүлж өвлөн уламжилж ирсэн шилдэг ёс заншлууд, түүнийг өвлөн авч хойч үедээ уламжлуулах
 Дэлгэрэнгүй»

НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

2010 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Жаргалсайхан
Манай намын онол, номлолын үндэс нь монголчуудын олон зуун жилийн туршид боловсрогдон, шалгагдсан жам ёсны философи, төр ёсны үзэл, сургаалийн үнэт зүйлс түүнд суурилсан орчин үеийн ардчиллын үзэл, үнэлэмж юм. Энэ нь орчин үеийн дэлхийн улс төрийн үзэл, урсгалын консерватив чиглэлтэй дүйцэх юм. Тиймээс ч .Монголын Уламжлалын Нэгдсэн Нам нь улс төрийн үзэл, номлолын хувьд барууны хэв шинжийн нам юм. Дэлгэрэнгүй»